dataslice · нууцлал

Нууцлалын бодлого

Энэ бодлого dataslice.info болон dataslice академид (цаашид dataslice) хамаарна. Шинэчилсэн огноо: 2026-11-12.

Ямар мэдээлэл цуглуулдаг вэ

Академид Google бүртгэлээрээ нэвтрэхэд Google-ээс зөвхөн дараах мэдээллийг авна:

  • нэр;
  • имэйл хаяг;
  • профайл зургийн холбоос;
  • Google бүртгэлийн дотоод дугаар (sub).

Мөн таны дуусгасан хичээл, огноо, олгосон сертификатын дугаарыг хадгална. Нууц үг, Google Drive, Gmail зэрэг өөр мэдээлэлд хандахгүй.

Юунд ашигладаг вэ

  • Нэвтрэлтийг хадгалах, ахицыг харуулах.
  • Сертификат дээр нэрийг тань бичих.

Мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд худалдахгүй, дамжуулахгүй.

Cookie

Нэвтэрсэн төлөвийг хадгалах нэг cookie (ds_session, 30 хоног) болон нэвтрэх үед хамгаалалтын түр cookie (ds_oauth, 10 минут) ашиглана. Хэмжилт, зар сурталчилгааны cookie байхгүй. Сонгосон өнгөний горим зөвхөн таны browser-т хадгалагдана.

Хадгалалт ба аюулгүй байдал

Мэдээлэл Европ дахь серверт шифрлэгдсэн холболтоор (HTTPS) дамжиж хадгалагдана. Session token-ийг hash хэлбэрээр хадгалдаг.

Мэдээллээ устгуулах

Бүртгэл, ахицаа устгуулах бол Facebook эсвэл Instagram хуудсаар бидэнд мессеж бичнэ үү. 30 хоногийн дотор бүрэн устгана. Google бүртгэлийн Third-party access хэсгээс dataslice-ийн эрхийг өөрөө цуцалж болно.

Холбоо барих

Instagram @dataslice · Facebook